Monday, February 11, 2019

“МОНГОЛ ЁС ЗАНШИЛ”-ААР АЯЛАХУЙ ӨРТӨӨЧИЛСӨН АЯЛАЛ

Урвуулагч хэмээх шороон гахайн жилийн сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Монгол ёс заншил” өртөөчилсөн аялалыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажилгааны зорилго нь хүүхэд, өсвөр үеийхэнд үндэсний уламжлалт түүх, зан заншил, Монгол тоглоом наадгайн талаар танин мэдэхүйн мэдлэг олгох, Монгол ёс заншил, түүх, соёлоороо бахархах сэдлийг төрүүлж түгээн дэлгэрүүлэхэд оршдог билээ. Хүүхдүүд багш нарын хамт 8 өртөөгөөр аялан танин мэдэхүйн мэдлэгээ нэмэгдүүлэн, мэдлэг оюунаа уралдуулж цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй сонирхолтой өнгөрүүллээ. Энэ жилийн азын буузны эзнээр Ирээдүй бүлэг тодорлоо. Дараах өртөөнүүдээр аялаж монгол ёс заншлаасаа суралцлаа. Үүнд:

1.Хумбарай хаях өртөө
2.Морь уралдуулах  өртөө
3.Дуугүй долоо түүх өртөө
4.Шагай шүүрэх өртөө
5.Тэмээ цохих өртөө
6.Шагайн харваа өртөө
7.Мэндлэх, хүндлэх ёсон өртөө:
· Хадаг барих ёс
· Хөөрөг зөрүүлэх ёс  
8.Танин мэдэхүйн өртөө:
· Алтан хонх
· Түргэн хэллэг

Өртөөнүүдээр аялаж олж авсан мэдлэгийг нь сорих зорилготой “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнд Б.Насанжаргал 1-р байр, Б.Нямжаргал 2-р байр, Г.Зоригтбаатар 3-р байр мөн түргэн хэллэгийн тэмцээнд Б.Эрхэмбаяр 1-р байр, Г.Уранзаяа 2-р байр, Н.Хүслэн 3-р байрыг тус тус эзлэлээ.  













Friday, February 1, 2019

“Урлацгаая уралдацгаая”эсгий бөмбөлөг хийх тэмцээн

Чимэглэх урлалын дугуйлангаас ж:ил бүр уламжлал болгон ЕБС-ын сурагчдын амралтаар эсгий бөмбөлөг хийх уралдааныг зохион байгуулдаг билээ. Энэ жил хүүхдүүд, багш нарт зориулж эсгийгээр бөмбөлөг хийх сургалтыг бүлэг бүлэгт нь зохион байгуулж бөмбөлөгөө хийж сурсаны дараа 2019 оны 01 дүгээр сарын 28–ны өдөр төвийн нийт хүүхдүүд багш нарын дунд эсгий бөмбөлөг хийх тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион  байгуулж нийт 614 ширхэг эсгий бөмбөлөг хийж бүтээлийн санг нэмэгдүүллээ. Тэмцээний шүүгчээр хүүхдийн эрхийн ажилтан Д.Баяр-Цогт багш ажиллаж бүлгүүдийн бөмбөлөгний тоо, чанарыг харгалзан дүнгээ гаргасан ба  уралдаанд О.Идэрмөнх багштай “Smile бүлэг 1-р байр,  Ц.Болор-Эрдэнэ багштай “Тэмүүлэл” бүлэг 2-р байр, С. Энх-Оюун багштай “Нархан” бүлэг 3-р байрыг тус тус эзэллээ.
Бүлгүүд идэвхитэй, зохион  байгуулалттай, авхаалжтай оролцсон бөгөөд хүүхдүүд багш нарын тэсвэр тэвчээр, гарын ур дүйг сайжруулсан, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлсэн үр дүнтэй тэмцээн болж өнгөрлөө.







Thursday, January 31, 2019

Өдөр бүрийн бясалгалын ач тус


Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн, бясалгалын багш Д.Ширэндэв болон багш Х.Буянжаргал нарын зааж  сургаснаар  тус төвийн хүүхдүүд 1 жилийн хугацаанд хүүхдийн Анапана бясалгалаар хичээллэсэн юм. Хүүхдүүд бясалгалыг хийж хэвшүүлсэнээр өөрсдийгөө, өөрийнхөө дотоодоос ажиглан мэдэж,  зөв амьдарахуйн замд удирдан жолоодох арга барилд суралцдаг.                      
                                 Хүүхдүүд  2018 оны 10 дугаар сараас эхлэн өөрсдөө бие даан өдөр бүрийн өглөө, оройн бясалгалаа үргэлжлүүлэн хийсээр байна.  Бясалгалыг залхууралгүй, уйгагүй үргэлжлүүлэн хийснээр сайн хүн болж төлөвших баттай суурь тавигдаж, сурлага, хүмүүжил нь сайжран, сайн зан чанарууд нэмэгдэх  хандлага илэрч байгаа тул хүүхэд бүр үр дүнд хүрэхийн төлөө хичээн бясалгасаар байна.
Өсвөр хойч үе, хүүхэд багачуудад амар амгалан   амьдарахуйн бясалгалын арга ухааныг зааж сургасан  эрхэм багш нартаа баярлалаа.