Monday, November 13, 2017

БИЕ ДААСАН АМЬДРАЛД БЭЛТГЭГДЭХЭЭР БОЛЛОО

Хүүхдийн төвийн охидын “Алтангадас”, хөвгүүдийн “Family бүлгийн 16-17 насны нийт 23 хүүхэд бие даасан амьдралд бэлтгэгдэхээр 2017 оны 11 дүгээр сарын 01 өдөр Цогцолборын Залуучуудын төв рүү шилжин орлоо.
Бэлтгэл ажлын хүрээнд Хүүхдийн төвийн нийт багш ажиллагсад хүүхдүүдээ хүлээн авч уулзаж, чин сэтгэлийн зөвлөгөө заавар өгч, хүүхдүүдийнхээ хувцас, хичээл ном болон кейс файл зэргийг Бүлэг удирдсан нийгмийн ажилтан нар нэг бүрчлэн хүлээлцсэн.
Амьдралын их далайд хөл тавьж буй хүүхдүүддээ ажилч хичээнгүй байж, бие даасан иргэн болон төлөвшихийг хүсье.


No comments:

Post a Comment