Wednesday, January 10, 2018

БИДНИЙ ТУХАЙ

Охидын “Цоморлиг” бүлэг нь 2016 оны 03-р сарын 01 ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүлэгт 09-12 насны 8 охин сурч хөгжин, хүүхэд хамгаалал, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдаж байна 
Бүлгийн идэвхитэн сурагчаар Б.Анхчимэг,мөн нийт охид  ариун цэвэр соёлжилт, харилцаа хандлага, хичээл сурлагын клубийн гишүүн бөгөөд өөрсдийн хүмүүжил төлөвшил, мэдлэг боловсролдоо хариуцлагатай хандан шамдан суралцаж байна.  
            Бүлгийн хүүхдүүд “Амгалан цогцолбор” сургуульд суралцахаас гадна төвийнхөө амьдрах ухааны сургалтад хамрагдан оюун ухаан, авьяас чадвараа улам улам хөгжүүлсээр хөгжил төлөвшил, сурлага, урлаг спортын амжилтуудыг гаргасаар байна. Тухайлбал: Б.Энхзул ньНийслэлийн тэргүүний 32-р цэцэрлэгийн “Шилдэг хүүхэд”,Амгалан цогцолбор сургуулийн 1 а ангийн “Шилдэг сурагч” алтан медаль, Амгалан цогцолбор сургуулийн сурагч Н.Солонго нь “Төлөвшил сайтай” сурагч, /2016/ Ахиц амжилтын эзэн, идэвхитэй сурагч,/2017/, Б.Анхчимэг нь сургуулийн даамны тэмцээнд тусгай байр, Цэцэглэх ирээдүй ТББ-аас зохион байгуулсан Sammer cump-д оролцон алтан медаль,Д.Анхзаяа нь  2017-2018 оны хичээлийн жилд үлгэр дуулайлалыг түгэээн дэлгэрүүлэгч “Хичээл тасалдаггүй сурагч” өргөмжлөлийг тус тус хүртсэн байна.


           Цоморлиг цоморлиг дэлбээгээ дэлгэлээ.
Цоморлиг цоморлиг хайраар дүүрлээ.

Цоморлиг цоморлиг итгэлээр тэжээгдлээ. 

No comments:

Post a Comment