Monday, January 8, 2018

“Тусгай салаа”бүлгийн танилцуулга

“Тусгай салаа” бүлэг нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  хүүхдийн төвд амьдардаг эрсдэлт бүлгийн  хүүхдүүдийг спорт, хагас цэргийн зохион байгуулалтаар дамжуулан хүмүүжүүлэн төлөвшүүлэх, нийгэм сэтгэл зүйн тусгай үйл ажиллагаа явуулахаар 10 хүүхэдтэй шинээр байгуулагдсан.
“Тусгай салаа” бүлэг нь хүүхдийн төвд амьдарч буй хүүхдүүдээс өөр цагийн хуваарын дагуу /өглөө босох 0630, орой 2200 унтаж амрах/ өдрийн дэглэм, долоо хоногийн өдөр бүр өөр өөр /Даваа-Цэргийн бэлтгэлийн өдөр, Мягмар-Сургалт соёл хүмүүжлийн өдөр, Лхагва-Сэтгэл зүйн зөвлөгөө авах өдөр, Пүрэв-Амьдрах чадварын өдөр, Баасан-Боловсролын өдөр, Бямба-Дугуйлан секцэд хамрагдах өдөр, Ням-Хувийн ариун цэвэр ахуйн өдөр/ төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаануудад хамрагддаг.






Бидний үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа болгон “Хилийн цэргийн 0288-р анги ТӨААТҮГ” цэргийн хувцасны үйлдвэрийн хамт олны зүгээс зуны иж бүрэн цэргийн хувцасны туслалцаа үзүүлсэн.






Бүлгийн авьяаслаг хөвгүүддээ урлаг, спорт, сурлагийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment