Tuesday, February 27, 2018

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА



 
Хүүхдийн төвийн “Эко клуб”-ын гишүүн хүүхдүүд нэгдэж Үлэг гүрвэлийн төв музейтэй танилцах аялал хийлээ. Музейн анхны үзмэр болох Тарбозавр Батаар, Анкилозавар, Аллозавр, Гигантораптор, Овираптор, Сахина зэрэг сор үзмэрүүдийг үзэхээс гадна чулуужсан мэлхий, чөмөгний яс, өндөг үзэж танин мэдэхүйн сургалтад сууж, палеонтологийн шинжлэх ухааны талаарх суурь ойлголт, үлэг гүрвэлийн төрөл зүйл, байгаль экологийн боловсролын талаар ойлголттой болсон.
Мөн музейтэй танилцаж үзэж харснаа болон төсөөлөн бодсон зүйлээ  баримлын шавраар урлаж хийцгээв.
Үлэг гүрвэлийн төв музейн хамт олноос цогцолборын номын санд Тарбозавр батаарын тухай үлгэр, Батаар судлаач Батаа цуврал-1, Хулгайн анчдын эсрэг цуврал-2, зурж сурцгаая зэрэг номын дээжээс бэлэглэн. Хүүхэд багачууд музейтэй танилцсанаар эх орныхоо соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлсэн ач холбогдолтой аялал боллоо.








No comments:

Post a Comment