Tuesday, February 27, 2018

БИДНИЙ ТУХАЙ



Охидын “Цоморлиг” бүлэг 09-13 насны 13 охин сурч хөгжин, хүүхэд хамгаалал, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдаж байна. 
 Бүлгийн хүүхдүүд “Амгалан цогцолбор” сургуульд суралцахаас гадна төвийнхөө амьдрах ухааны сургалтуудад хамрагдан оюун ухаан, авьяас чадвараа хөгжүүлэн хөгжил төлөвшил, сурлага, урлаг спортын амжилтуудыг гаргасаар байна. Тухайлбал: 
Б.Энхзул нь Нийслэлийн тэргүүний 32-р цэцэрлэгийн “Шилдэг хүүхэд”, Амгалан цогцолбор сургуулийн 1а ангийн “Шилдэг сурагч” алтан медаль,
Н.Солонго нь 2016 оны “Төлөвшил сайтай” сурагч, 2017 оны “Ахиц амжилт”-ын эзэн, идэвхитэн сурагч
 Б.Анхчимэг нь сургуулийн даамны тэмцээнд тусгай байр, “Хичээл тасалдаггүй” сурагч” өргөмжлөлийг тус тус хүртсэн.
БҮЛГИЙН УРИА :
           Цоморлиг цоморлиг дэлбээгээ дэлгэлээ.
Цоморлиг цоморлиг хайраар дүүрлээ.
Цоморлиг цоморлиг итгэлээр тэжээгдлээ. 
БҮЛЭГ УДИРДСАН НИЙГМИЙН АЖИЛТАН:   Н.ЦЭРЭНСУГАР
Ø 1998 онд УБ хот БЗД -ийн 21-р дунд сургуулийг төгссөн
Ø 2002 онд МУИС-ыг Сэтгэл судлаач ,сэтгэл судлалын багш мэргэжлээр төгссөн



No comments:

Post a Comment