Thursday, March 1, 2018

БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД У СУН БОЛОН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.АНХМАА НАР МАНАЙ ЦОГЦОЛБОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд У Сун болон Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар манай цогцолборт хүрэлцэн ирж, хүүхдүүдийн сурч амьдардаг орчин нөхцөл, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, ажлын уулзалт хийлээ.


Энэ үеэр БУСУ-ын Good People ТББ-аас охидод дотуур хувцас, ариун цэврийн хэрэглэл хандивлан өгч, БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдлээс Өсвөр үеийн эмч нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт зохион байгуулав.
          Тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.


No comments:

Post a Comment