Tuesday, May 22, 2018

“УЛААНБААТАР МАРАФОН - 2018”



Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвхи санаачлагыг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээнийг амжилтттай зохион байгуулагдлаа.
Тус цогцолбороос 6 багш, 4 залуусын төлөөлөл 30000 тамирчинтай хүч хөлс, авхаалж самбайгаа сорин өрсөлдсөн ба 1400 метрт цогцолборын дарга, 5000 метрт 5 багш, 3 залуус, 42 км-ын холын зайн гүйлтэд 1 тамирчин оролцов.

No comments:

Post a Comment