Monday, May 21, 2018

ГЭР ДҮҮРЭН ЖАРГАЛ-ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭС


        Манай  байгууллага нь төвд сурч амьдарч байгаа хүүхдүүдийнхээ эцэг эх асран хамгаалагчидтай хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах зорилгоор жил бүр Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.  
Тус өдөрлөгт нийт 28 хүүхдийн 16 эцэг эх асран хамгаалагчид, Амгалан цогцолбор сургуулийн багш нарын төлөөлөл, Хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэсийн Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн 3  мэргэжилтэн, Цэцэглэх Ирээдүй ТББ-ын сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирлээ.
Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд хамгааллын байгууллагуудын  оролцоо, хамтын хүч, нэгдмэл зорилгыг урьтал болгон  хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил, хууль эрх зүй, халамж хамгаалал нийгэм сэтгэл зүйн үйлчилгээг цогцоор нь үр дүнтэй үзүүлэхэд чиглэсэн санал санаачлагуудыг хүлээн авч,  харилцан мэдээлэл солилцлоо.
            Өдөрлөгийн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сурч хөгждөг амьдрах ухааны сургалт, эмнэлэг эрүүл ахуйн үйлчилгээ, өдөр тутмын нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ, хууль эрхийн үйл ажиллагаатай танилцаж сэтгэгдэл өндөртэй талархал илэрхийлж, сэтгэл ханамжийн асуулга судалгаанд оролцлоо.  
Хүүхдүүдийн зүгээс хүрэлцэн ирсэн зочиддоо зориулан өөрсдийн бэлтгэсэн дуу хуурын мэндчилгээг дэвшүүлэн “Амжилтын хөтөч” ХӨУЗ-өөс зохион байгуулсан “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” гар зургийн уралдаан үзэсгэлэнгээ сонирхуулахын зэрэгцээ ОУЭЭХ өдрөөр “Ижийдээ зориулан бичсэн захидал”-аа гардуулан өглөө.

No comments:

Post a Comment