Wednesday, May 30, 2018

Хаврын тариалалтын ажил эхэллээ

Байгууллагын гадна эко орчинг сайжруулж, өнгө үзэмж нэмэх зорилгоор цагаан петуния, зинния, эрвээхэй хүрэн, мандарваа, морнинг глория, ухаан улаан, хумсан цэцэг, эрвээхэй зэрэг цэцгийн мандлын үрсэлгээг хийлээ.
Мөн цогцолборын харьяа “Од” зуслангийн 20х6 хэмжээтэй хүлэмжинд тарих өргөст хэмх, улаан лооль, чинжүүний үрсэлгээг эко клубын хүүхдүүдийн хамт хийж хаврын тариалалтын бэлтгэлийг хангав.
2018 оны хаврын ургац тариалалтын ажлыг 05 сарын 14-20 өдрүүдэд 2 га талбайд төмс тариалалт хийж хүлэмжний хөрсийг бэлтгэн малын бууцаар бордоо хийж нарийн ногоог суулгахад бэлэн болоод байна.




No comments:

Post a Comment