Monday, May 21, 2018

ХҮҮХЭД ХӨГЖИЛ –ОРОЛЦОО- БИДНИЙ ДУУ ХООЛОЙ

ХЗСХТЦОГЦОЛБОРЫН  ХҮҮХДИЙН ТӨВ”-ийн охид хөвгүүд өөрсдийн санал санаачлагаараа нэгдэн төвд сурч амьдарч буй нийт хүүхдүүдийн төлөөлөл болж тэдэнд тулгамдаж буй аливаа асуудал, өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд сонсгох, улмаар нийгмийн тодорхой түвшинд нөлөөлөх зорилгоор “АМЖИЛТЫН ХӨТӨЧ” нэртэй Хүүхдийн Өөрөө удирдах зөвлөл байгуулагдлаа.

    “Амжилтын хөтөч” ХӨУЗ хүүхдийн төвийн түүхэнд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн үе үеийн ”Сайн санаа” клуб, “Дугуйн клуб” “Эд аж ахуй-Эрүү мэнд-Харуул хамгаалалт”-ын клуб, “Улаан загалмай” “Скаутын хөдөлгөөн” “Оюуны ундраа” зэрэг хүүхдийн  оролцооны байгууллагуудын үйл ажиллгааг уламжлан шинэчлэн байгуулагдаж, өөрсдийн зорилго, зорилт, уриа, эмблем, мөрдөх дүрэм, үйл ажиллагааны чигийг  тусган үүрэг бүхий 9 идэвхтэн гишүүдийг нийт хүүхдүүдээс сонгон  үйл ажиллагаагаа эхлүүллээ.

БИДНИЙ УРИА:
-                                                            ЭВ НЭГДЭЛ- БИДНИЙ ХҮЧ
-                                                            ЭЕРЭГ БОДОЛ- БИДНИЙ ОЮУН
-                                                            ЭНЭ БҮГД- БИДНИЙ ИРЭЭДҮЙН АМЖИЛТ

No comments:

Post a Comment