Thursday, June 7, 2018

Бумбардайн зураач зочлов

          “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр болон Хүүхдийн төв номын сангийн Дорно дахины танхимын  номын санч н.Алимаа нар тус Цогцолборын номын санд зочиллоо.  
Тэрээр өмнөх уулзалтаараа Номын зураг зурдаг хүүхдүүдэд  тусгайлан өгсөн даалгавраа шалгахын зэрэгцээ “Бумбардай- 12 жил” календарь  буддаг номынхоо талаар танилцуулан, жилийн хугацаанд ажиллах  даалгаврыг хүүхэд тус бүрт  гардуулан өглөө.
Зураач Н.Эрдэнэбаяр Монгол ахуй, ёс заншлыг ирээдүй хойч үедээ өвлүүлэн танилцуулах  Бумбардай цуврал зохиолынхоо эмхтгэл боть ном, Хүүхдийн төв номын сангаас Дэлхийн болон Дундад улсын шилдэг үлгэрийн ном зэргийг манай номын санд бэлэг болгон өгсөн юм.



Хүүхдийн оюуны мэлмийг нээх сайн үйлсийг бүтээж буй дээрх хүмүүстээ хүүхдүүд маань чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.




No comments:

Post a Comment