Thursday, June 7, 2018

Бясалгалын багшдаа баярлалаа


Монголын Випашяна Судлалын төвийн тэргүүн, Випашяна бясалгалын багш Д.Ширэндэвт хүсэлт уламжилсны  дагуу хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулах, өөрийгөө хянах чадварт нь эерэгээр нөлөөлөх үр дүнтэй Анапан бясалгалыг сар бүр хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан юм.




Випашяна бясалгал нь хүүхдийг одоо цагт амьдарч сургадаг бөгөөд хүүхдийн сэтгэл оюунд үүсч буй ил болоод далдын элдэв хир буртаг, буруу дадал зуршлыг нь арилгахад тусалдаг юм. Өдөр бүр өглөө, оройны бясалгалыг хийснээрээ хүүхдүүдийн маань анхаарал төвлөрөлт сайжран,  харилцаа хандлагад ахиц гарч байна.



2017- 2018 оны хичээлийн жилийн сүүлийн бясалгал амжилттай болж өндөрлөлөө. Хүүхдүүд маань бясалгалдаа дуртай болж,  шалгалтынхаа өмнө бясалгалаа  хийж тайвшран  шалгалтаа сайн өгсөн, мөн амжилт гарган  шагнал авсан, бас илүү удаан сууж сурсан, өмнөхөөсөө илүү тайван болсон тухайгаа ярьж,  урам зориг баяр хөөр дүүрэн байна.






    Хүүхдийн баяр тохиосон энэ өдөр бясалгалын багш Х.Буянжаргал хүүхдүүдэд бэлэг өгч баярлууллаа.           
Хүүхдүүдэд үр нөлөөтэй ажлыг зохион байгуулсан бясалгалын багшдаа их баярлалаа. Сар бүр бяцхан бясалгагч нарыг мөхөөлдсөөр урамшуулж баярлуулж байсан ТЭСО ХХК- ийн хамт олонд баярласнаа илрхийлье!  

                                       Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

No comments:

Post a Comment