Monday, June 18, 2018

BTS хамтлагийн фэн клуб- Сайн үйлсийн аян


Өмнөд Солонгосын BTS хамтлаг саяхан болсон “American Music Awards”-ын шагнал гардуулах ёслолын үеэр сонирхолтой үзүүлбэрээ толилуулсан нь олон улсын хөгжим сонирхогчдын анхаарлын төвд ороод байгаа билээ.  “BTS”-ийн алдар нэр дэлхий даяар тархсаар байна. Тэд Billboard-ын шилдэг 200-д багтаж, “сошиал-50” жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд “Billboard Music Awards”-ын ялагч болж, шагнал хүртсэн анхны Солонгос хамтлаг болсон юм.
Тус хамтлагийг шүтэн бишрэгчид Монголд төдийгүй  олон улсад мянга мянгаараа нэмэгдсээр байгаа билээ. Тэдний нэг болох тус хамтлагийн Монгол фэн клубын охид  BTS хамтлагийн 5 жилийн ойг тохиолдуулан Цогцолборын Хүүхдийн төвийн хүүхдүүдэд сайн үйлсийн аяныг зохион байгуулсан юм. Фэн клубын охид төвийн хүүхдүүдийн авъяас чадварыг хөгжүүлэхэд нь хувь нэмэрээ оруулж үлээвэр найрал хөгжмийн хамтлагт чухал хэрэгцээтэй “Доль цана” болон ахуйн хэрэглээний зүйлс, оюуны хөгжилд нь зориулж сонирхолтой үлгэрийн болон уран зохиолын номнуудыг бэлэглэлээ.
Монголын залуу үеийн төлөөлөл болсон эдгээр залуус маань хойч үе дүү нарынхаа авъяас чавдарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж тэдний сайн сайхны төлөө сэтгэл гарган дэмжлэг үзүүлсэнд нийт хүүхдүүд талархалаа илэрхийлж байна. Та бүхний цаашдын ажил амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.






No comments:

Post a Comment