Wednesday, September 19, 2018

Сурагч болсон сайхан дурсамж


2018-2019 оны хичээлийн жилд манай цогцолборын хүүхдийн төвөөс хоёр хүүхэд БЗД-н Амгалан цогцолбор сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаж байна.
Арван жилийн сургуулийн алтан босгыг алхан орж
Арван жилийн сурагч гэдэг нэрийг зүүн эрдэмтэй сайн хүн болох мөрөөдлийг тээн анхны хичээлдээ орлоо. Хүүхэд бүрийн хүсээн хүлээсэн энэ өдөр сурагч болсны анхны баяр, шинэ найзуудтайгаа уулзан танилцаж шинэ багштайгаа учран золгож баяр хөөрөөр дүүрэн байсан. Төвийн хүүхдүүдийг суурь боловсрол эзэмшихэд нь тусалж дэмждэг Амгалан цогцолбор сургуулийн хамт олондоо бяцхан хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!



1 дүгээр ангийн бяцхан хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье!

No comments:

Post a Comment