Thursday, September 27, 2018

“Алтан намар” сэдэвт өдөрлөг

Намрын энэ л өдрүүдэд уламжлжлалт “Алтан намар” сэдэвт өдөрлөг боллоо. Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд  8 гэр бүлийн хүүхдүүд болон дадлага хийж буй ШУТИС- ийн Нийгмийн ажилтаны 2-р дамжааны  оюутнууд оролцож,  хүнсний ногооны  болон жимс жимсгэний ач холбогдлын талаар хамтран ярилцлаа.
Мөн хүүхдүүд намрын сэдэвт дуу дуулж, шүлэг уншин, таавар тааж, Манжин сэдвээр дүрийн тоглолт үзүүлж, өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
Өдөрлөгт оролцогсдод “Алтан намар”, “Намрын өнгө” зэрэг дуу зааж, идэвхтэй оролцсон Цоморлиг, Тэмүүлэл гэр бүлийн хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.









No comments:

Post a Comment