Monday, September 17, 2018

“Эх хэл- Эрхэм хүсэл” сэдэвт танин мэдэхүйн тэмцээн

       Ардынхаа ёс заншлаас суралцан, оньсого таавар, түргэн хэллэг, зүйр цэцэн үгсийг сонсож,  мэдсэнээр хүүхдийн танин мэдэхүй,  гоо зүй,  оюун ухааны  хөгжилд  эерэгээр нөлөөлөх   тус  тэмцээнийг   8   гэр  бүлийн  хүүхдүүдийн  дунд  зохион  явууллаа.   Гэр бүлээрээ  оньсого таавар тааж,  ертөнцийн 3 -ыг шинээр  зохиож оролцсон нь багаараа ажиллах чадвараа хөгжүүлсэн үр дүнтэй тэмцээн боллоо. 


          2018- 2019 оны хичээлийн жилд Гэр бүлийн  хувилбарт үйлчилгээний шинэлэг загварыг  эхлүүлж  байгаатай холбогдуулан зохион байгуулсан  энэ тэмцээнд гэр бүлээрээ, багаараа оролцож, өгөгдсөн даалгавруудыг амжилттай биелүүлэн Цоморлиг баг 1-р байрт шалгаран оролцож, Нархан, Ирээдүй, Тэмүүлэл багууд удааллаа.



          

No comments:

Post a Comment