Monday, September 3, 2018

“Summer Fashion Show-2018”

Хүүхдүүдийн  бүтээлч сэтгэхүй, өрсөлдөх чадварыг нь хөгжүүлэх, уралдаан тэмцээнд оролцох сонирхолыг нь сэдэлжүүлэх зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 19 өдөр амрагч хүүхдүүдийн дунд ”Summer Fashion Show-2018” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
            Тэмцээнд нийт 65 хүүхэд хамрагдсан бөгөөд гурван насны ангилалаар дүгнэж шилдэг зохион бүтээгчийг шалгаруулсан. Тэмцээнийг зохион байгуулахад тайз засалт, хөтлөгч, хөгжим тохируулагч, шүүгч гэсэн ерөнхий бүрэлдэхүүнтэйгээр багш хүүхдүүд хамтарч ажилласан нь багийн ажиллагааг сайжруулсан юм.
            Загварын шоуны өмнөх өдөр хүүхдүүд хувийн ариун цэвэртээ анхаарч, хувцасны өнгө зүс, хэв маяг, донж, дүр төрхийг тохируулан хослуулж, зарим нь өөрсдийн зохион бүтээсэн загвараа баг бүлгээрээ урлан хийж бэлтгэл ажлаа бүрэн хангацгаасан.






Тэргүүн байранд:
“Summer Fashion Show-2018” нилээд өрсөлдөөнтэй болж охидоос  Алтангадасбүлгийн Монголзаяа, Отгонсувд хөвгүүдээс “Cансар бүлгийн Б.Тэмүүжин, Батманлай нар бусдыгаа манлайлан тэргүүн байрын эзэд боллоо.
Дэд байранд:
Нархан бүлгийн О.Одцэцэг, хөвгүүдээс “Cансар бүлгийн А.Дөлгөөнмөрөн, Зоригтбаатар нар
Гуравдугаар байранд:
Нархан бүлгийн Н.Хонгорзул, Г.Аззаяа, У.Номин, Ангараг бүлгийн Б.Энхзул Шонхор бүлгийн Х.Гантулга
Бага насны ангилалдСимбабүлгийн Дэмбэрэл, Алтангадас бүлгийн О.Хонгорзул
Эмэгтэй дүрд  Энх-Амгалан нар тус тус шалгарлаа.


No comments:

Post a Comment