Wednesday, October 24, 2018

Уран бүтээлийн өдөрлөгт оролцлоо

Хүүхдийн төв номын сангийн хамт олонтой бид 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ. Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан өдөрлөгийн үйл ажиллагаанд “Ном уншигчид”- ын клубын хүүхдүүд амжилттай оролцлоо.
Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн шүлгүүдээс Э.Энхдөлгөөн “Барилгачин Баяраа”, Д.Батгэрэл, Жавхлантөгс нар “Анхны цас”, Б.Энхзул, Г.Аззаяа нар “Хөгтэй өвгөний жигтэй явдал” зэрэг шүлэг уншиж, тус өдөрлөгт оролцсон эрхэм зочид, хүүхдийн зохиолчид, ЕБС-иудын сурагчдын сонорыг мялаалаа.


Монголынхоо  хүүхдийн зохиолчдын шүлэг яруу найргийг уншин судалж, мэдлэг оюунаа тэлэн  уран яруу уншигчид болохыг нийт хүүхдүүддээ уриалж байна.






No comments:

Post a Comment