Friday, October 26, 2018

“УХААРАХУЙ ” лекц



Баянзүрх дүүргийн ИТХ-н сургалт хариуцсан хэлтэсээс зохион байгуулсан “Ухаарахуй” сэдэвт цогцолборын 20 хүүхэд, багш, ажилчид оролцлоо. Тус лекцийг Эрдэнэзуу Хийдийн Хамба лам Х.Баасансүрэн хийсэн ба амьдралдаа эерэг хандлагаар хандаж, аливаа зүйлийг хайрлаж энэрч байх талаар хүүхэд залууст сургамжтай ухаарал хайрласан мэдээллүүдийг өгч нэгэн өдрийг хамтдаа ухаарч өнгөрүүллээ. Энэхүү лекцэнд эмзэг бүлгийн иргэд, өсвөр насны хүүхэд залуус, буруу зуршилаасаа салахыг хичээж байгаа зорилтот бүлэгт зориулан зохион байгууласан нь маш их ач холбогдолтой байсан юм. Биднийг урьж оролцуулсан БЗД-н 8-р хорооны Иргэний танхимийн хамт олонд талархал илэрхийлье.


No comments:

Post a Comment