Wednesday, October 31, 2018

МУИС-ийн номын сантай танилцлаа


Цогцолборын номын сангийн зүгээс багш, ажилчид, хүүхэд залуусынхаа ном унших хүсэл сонирхолыг нь дээшлүүлэх  олон ажлыг зохион байгуулсаар байгаа билээ. Энэ удаад бид  ээлжит аялалаараа номын сангийн салбарт дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, технологийг нэвтрүүлэн, орчин үеийн дизайны шийдэлтэй, ая тухтай шинэлэг орчинг бүрдүүлсэн МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.


Цогцолборын нэгж бүрээс төлөөлөн оролцсон багш, ажиллагсад болон  хүүхдийн оролцооны зөвлөл, “Ном уншигчид”-ын клубын хүүхдүүдийн сэтгэлд хүрсэн үр өгөөжтэй аялал боллоо.

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ” шагналт тус номын сан 700 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 1- 4 давхрын баруун жигүүртээ уншлагын 6 танхим, зүүн жигүүртээ лекц, сургалтын танхимтай, 5-6 давхартаа судалгааны лабораториудтай, 500 мянган номын фондтой бөгөөд оюутан залуусын сурч хөгжих ая тухтай орчин нөхцөлийг тал бүрээр нь бүрдүүлж өгсөн нь бахархууштай байлаа. Бидний хүсэлтийг хүлээн авч номын сангийнхаа үйл ажиллагааг танилцуулсан Каталогич Ч.Мөнхзул танд баярласнаа илэрхийлье.

Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай







No comments:

Post a Comment