Friday, October 26, 2018

БАХАРХАН ИНЭЭМСЭГЛЭЖ, ТАЛАРХАН УУЧИЛЖ, АМЖИЛТ БҮТЭЭЛИЙГ ТҮГЭЭСЭЭР


      Манай байгууллага 2018 оныг  үндсэн хэрэглэгч болох хүүхэд залуусынхаа сурч амьдарч буй орчин нөхцлийг сайжруулах, гэр бүлийн орчинд нийцүүлэн тохижуулах ажлыг  зорилт болгон тусгасан билээ. Энэхүү ажлынхаа хүрээнд шаргуу ажиллан гэр бүлийн хувилбарт үйлчилгээний анхны тохилог сайхан, шинэ загварыг нэвтрүүлээд байгаа юм.
     Орчин нөхцөл сайжирсны хэрээр хүүхэд залуусын хандлага оролцоо, бодол сэтгэлгээ, сэдэл тэмүүлэл өөрчлөгдөж бүлгийн системийг халж ахан дүүс, гэр бүлээрээ нэгэн өрх айл болон эвтэй найртай, хүндлэл хайрыг эрхэмлэн өглөө бүрийг инээд хөөрөөр угтан баярлан, бахархаж талархсан, уучилсан сэтгэгдлээ түгээж урам зориг авч  ирээдүйдээ итгэлтэй алхаж байна.

Хүүхдүүдийн санаачлагаар Даваагаас баасан гаргийг Бахархал, Инээмсэглэл, Талархал, Бүтээлч, Уучлалын нэрэмжит өдөр болгон түүнийхээ хүрээнд тодорхой ажлуудыг явуулж байна

No comments:

Post a Comment