Friday, November 16, 2018

“Ном уншигчид”-ын клубын хүүхдүүдийн бүтээлч ажил




Хүүхэд багачуудад ном унших сонирхлыг төрүүлэх, үлгэр ярих, ном унших, уншсан номын тэмдэглэл хөтлөх, уншсанаа ярих зэрэг чадварыг олгох зорилгоор Цогцолборын номын сангийн дэргэд “Ном уншигчид”-ын клуб үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Хүүхдүүд зурахуй, будахуй, дуулахуй зэрэг урландаа сонирхолтой, маш идэвхтэй оролцдог. 



Тус клубын хүүхдүүдээс олон бүтээлч ажил хийж байгаа бөгөөд хүүхдийн унших чадварыг дээшлүүлэх зорилгоор минутын уншлага авч, багачууд дүү нарынхаа гэрийн даалгаврыг хийлгэж, хувийн ариун цэвэрт нь анхаарал тавин, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч ажиллаж байна.




Мөн урагдсан, гэмтсэн, салсан номнуудыг нааж, засч сэлбэн анагаах номын техник ажиллагааг тогтмол явуулж байна. Клубынхэн  маань ийм л ажилтай, тийм л тустай хүүхдүүддээ.




No comments:

Post a Comment