Friday, November 23, 2018

ХӨЛ БӨМБӨГ БИДНИЙ ДУРТАЙ СПОРТ



ЕБС-ын сурагчдын 1 дүгээр улирлын амралтыг тохиолдуулан хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, чийрэгжүүлэх зорилгоор хөл бөмбөгийн аварга шалгаруулах  тэмцээн зохион байгуулав. Энэ тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 30 нд 7-15 насны охид, хөвгүүдийн дунд явагдлаа.
Нийт хүүхдүүдийг ур чадвар, насны ангилалаар адил төвшинд 7 баг болгон хуваарилж  тэмцээний дүрмийг тайлбарлан багуудыг дасгалжуулан оролцуулсан ба охид хөвгүүдийн 1,2 дугаар байрыг шалгаруулж тус бүр үнэ бүхий зүйлээр  шагнан урамшууллаа.
Зохион байгуулах багт С.Дашням, Г.Цэнд-Аюуш,  О.Идэрмөнх, Н.Цолмон нарын бүлэг удирдсан багш нар оролцсон үр дүнтэй ажил боллоо.

Нийт хүүхдүүддээ сурлага, спортын өндөр амжилт хүсье.


No comments:

Post a Comment