Monday, November 19, 2018

“Зөөврийн номын сан” төслийн хэлэлцүүлэг


Хүүхдийн төв номын сангаас санаачлан зохион байгуулж байгаа зөөврийн номын санг асрамж халамжийн байгууллагуудад ажиллуулах тухай төслийг хэлэлцэх  номын санчдын зөвлөгөөн болж өндөрлөлөө.  Тус зөвлөгөөнд  Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлагийн Номын сан хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Монголын Үндэсний номын сангийн хэлтсийн дарга н.Энхтунгалаг, н.Баярлах, ахлах арга зүйч н.Цогжаргал , Хүүхдийн төв номын сангийн захирал н.Оюунбилэг нар оролцож санал бодлоо солилцов.

Зөөврийн номын сан ажиллуулсанаар иргэд олон нийт, хүүхэд залуучуудад номын сангийн үйлчилгээг тэгш хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлэн, ном уншигчдын хүрээг өргөжүүлэх зорилготой юм. Зөөврийн номын сангаар үйлчлүүлсэнээр орчин үеийн шинэ шинэлэг ном зохиол, сурах бичиг болон түүхийн ховор нандин бүтээлүүдийг тэгш хүртээмжтэй хэрэглэх боломж бүрдэх юм. Энэхүү төслийг асрамж халамжийн төвүүд санал нэгтэй дэмжиж хамтран ажиллахаар зөвлөлдлөө.


No comments:

Post a Comment