Tuesday, November 20, 2018

“Дууны уралдаанд амжилт дүүрэн оролцлоо”


ХЗСХТЦ -ын нийт хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, Монгол улсын гавъяат багш Л.Галмандахын дууг хэн сайн дуулах вэ? уралдаанд бэлтгэн гэр бүлээрээ амжилт дүүрэн оролцлоо .Энэхүү уралдаанд Цоморлиг бүлгийн  хүүхэд бүхэн сэтгэл зүтгэл гарган чармайн оролцож өөрийн авъяас чадвараа нээн хөгжүүлсэн, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн, дуу эгшгээр хөглөгдсөн өдрүүд байлаа. Уралдааны бага насны ангилалд “Бөөн баяр” дуугаараа Н.Отгонтуяа 1-р байр, ахлах насны ангилалд “Торойсоор үлддэг миний ээжий” дуугаараа Н.Хүслэн 1-р байр, дунд насны хамтлаг төрөлд “Үерхэл чамайгаа нандигнана” дуугаараа “Цоглог охид” хамтлаг маань 1-р байрыг тус тус эзлэж манай бүлэг амжилт дүүрэн оролцлоо.

Өөрийгөө дайчлан, авъяас чадвараа хөгжүүлэн амжилттай оролцсон хүүхдүүддээ баяр хүргэж сайн сайхныг хүсье.

        

No comments:

Post a Comment