Friday, November 23, 2018

“ГЭР БҮЛИЙН ӨДӨР” АМТАТ ЗООГ

Ерөнхий боловсролын сургуулийн 1-р улирлын амралтыг тохиолдуулан хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 5 өдрийн аялалын хөтөлбөрийг боловсруулсан ба энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Амтатны ертөнц”-өөр аялцгаая өдөрлөг зохион байгуулсан.
Өдөрлөгөөр хүүхдүүд бүлгийн багшийн хамт өдрийн хоолоо гэртээ хийж, өөрсдийн гараар бэлтгэн, хүссэн хоолоо хийж идэн амьдрах ухааны чадварт суралцан, багш нар хүүхдүүдийн хоорондын харилцаа сайжирч, халуун дулаан уур амьсгал бий болгож чадсан ач холбогдолтой үйл ажиллагаа болсон. Энэхүү үйл ажиллагаанд тохижилтын багийн гишүүд гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэн, хамтран хоол хийж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүүхдүүд өөрсдын гараар хийсэн хоолоо амтархан зооглосон. Мөн байгууллагын удирдлагууд гэрүүдээр айлчилж  хоол хийх явцтай танилцаж, амталгаа хийсэн.



No comments:

Post a Comment