Friday, December 21, 2018

Зургийн уралдаанд түрүүллээ.

Энэтхэг улсын элчин сайдын яам, Энэтхэгийн соёлын газар, Хүүхдийн урлан бүтээх төв хамтран “Гандигийн мэндэлсний 150-н жилийн ойд” зориулан улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд бага, дунд, ахлах насны ангиллаар “ЭНХТАЙВАНЫ ТӨЛӨӨХ МИНИЙ МӨРӨӨДӨЛ” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд улсын хэмжээнд 800 гаран хүүхдийн бүтээл оролцсоноос хүүхдийн төвийн “Смайл” бүлгийн сурагч Б.Тэнгис амжилттай оролцож дунд насны ангилалд тэргүүн байр эзлэн, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.


Энэхүү уралдаанд хүүхдийн төвийн зургийн дугуйлангийн хүүхдүүд идэвхитэй оролцож бүтээлээ илгээсэн. Гар зургийн уралдаанд оролцон авъяас чадвараа хөгжүүлж байгаа хүүхдүүд болон тэднийг дэмжиж бэлтгэн оролцуулсан багш нартаа баярласнаа илэрхийлж цаашдынх нь ажилд амжилт хүсье.


No comments:

Post a Comment