Monday, December 10, 2018

“МОНГОЛ-ЯПОНЫ НӨХӨРЛӨЛ”


12 дугаар сарын 5-ны өдөр Япон Улсын Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран “Монгол-Японы нөхөрлөл” гар зургийн уралдааныг зохион байгуулсан. Тус уралдааны шагнал гардуулах ёслолд Монголын хүүхдийн урлан бүтээх төвд суралцдаг бага дунд ахлах ангийн 660 гаруй хүүхдүүд  уран зургийн шагнал гардуулах ёслолд оролцсон ба Япон улсын Элчин сайдын яамны зөвлөх Хаяаши уралдаанд гайхалтай шилдэг бүтээлүүдээрээ оролцсон хүүхдүүдэд хандан уран бүтээлийн өндөр амжилтыг ерөөгөөд Япон Монгол хоёр орны найрамдалт харилцааны гүүр болохыг хүсэн мэндчиллээ.
ХЗСХТЦ-н Гэрэлт Ертөнц зургийн дугуйлангийн бага, дунд, ахлах насны 15 хүүхэд тус уралдаанд хамрагдаж гурван хүүхэд шүүгчдийн нэрэмжит шагналт байранд шалгарсан. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Галлерейн эрхлэгч н.Бурмаа ХЗСХТЦ-н Н.Мөнх-Эрдэнэ, Л.Энхзаяа, Б.Анхчимэг нарыг шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал болох өргөмжлөл, зургийн хэрэглэгдэхүүнээр шагнаж урамшуулсан.


Мөн оролцогч 12 хүүхдийг зургийн хэрэглэгдэхүүнээр урамшууллаа.


Шүүгчдийн нэрэмжит шагналт зураг
Н.Мөнх-Эрдэнэ 8 нас эр

Шүүгчдийн нэрэмжит шагналт зураг
Л.Энхзаяа 12 нас эм


Шүүгчдийн нэрэмжит шагналт  зураг
Б.Анхчимэг 13 нас эм


Гэрэлт Ертөнц зургийн дугуйлангийн хүүхдүүдийн бүтээл








Зургийн уралдаанд оролцсоноор хүүхдүүд зураг зурах сонирхолтой болж, үе тэнгийн найз нөхдөөсөө суралцаж, өрсөлдөх чадвар, гоо зүйн хүмүүжлээр төлөвшиж байна.


No comments:

Post a Comment