Tuesday, January 29, 2019

“Номонд багтсан ертөнц- 3” номын үзэсгэлэн


Номын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номонд багтсан ертөнц-3”  үзэсгэлэнд Монголын Випашяна Судлалын төв, Худалдаа Хөгжлийн банк, Монголын Шинжлэх Ухааны Академи, Өсвөрийн зохион бүтээх лаборатори ахлах сургуулийн 9”б” анги, Хүүхдийн төв номын сан  зэрэг байгууллага хувь хүмүүсийн хандиваар өргөсөн 159 номыг дэлгэн үзүүлж,  хүүхэд  залуус, багш, ажиллагсдад  номын талаар мэдээлэл өгч, ном унших сонирхлыг нь дэмжсэн  үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд БУНА, ЭНА  нар гэр бүлээрээ зохион байгуулалттай оролцсон ба хүүхдүүдийнхээ уншихыг хүссэн  номыг нь уншиж өгсөн, сэтгэлд  хүрсэн уншлага боллоо.
Хүүхэд багачууд, томчуудаа оюун цэнгээх онч үгсээр дайлсан нь ардынхаа өв уламжлжлалаа дээдлэн  зүйр цэцэн үгийн баялагийг нэмэгдүүлсэн бүтээлч ажил байлаа.








No comments:

Post a Comment