Thursday, January 3, 2019

“Сансар” бүлгийн танилцуулга

“Сансар” бүлэг нь 10-15 насны 12 хөвгүүнтэй. Манай бүлэг нь хичээлээр хөгжиж, хамт олноор төлөвшиж, олон нийтээр нийгэмшихийг эрхэм зорилгоо болгодог. Бүлгийн хүүхдүүд нь Амгалан цогцолбор сургууль, 55-р сургуулиудад суралцдаг бөгөөд  сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлдаг  шилдэг авъяаслаг хүүхдүүд олон байдаг. 2018 онд бүлгийн хүүхдүүдийн гаргасан  амжилтуудаас дурьдвал:
     
·         Б.Тэнгэрийнхишиг - МУ-ын шилдэг дасгалжуулагч Г.Баасангийн нэрэмжит холимог насны боксчдын аврага шалгаруулах хотын нээлттэй тэмцээний 28кг-ийн  жинд алтан медаль
·         Б.Тэнгэрийнхишиг - Монгол улс БНАСУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохиогдсон МУ-ын аврага шалгаруулах 25 дахь удаагийн боксийн тэмцээний 11-13 насны 30кг-ийн жинд алтан медаль
·         Б.Тэнгэрийнхишиг - Булган аймагт зохион байгуулагдсан өсвөр үеийн боксчдын аврага шалгаруулах тэмцээний 30кг-ийн жинд алтан медаль
·         Л.Энх-Амгалан - БЗД-ийн 55-р сургуулийн “Урлагийн бага наадам-2017”-нд хамлаг дуугаар тэргүүн байр, алтан медаль
·         Г.Тэмүүлэн - Хүүхдийн дууны зохиолч “Л.Галмандах багшийн дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанд гоцлол дууны төрөлд тэргүүн байр
·         Г.Зоригтбаатар - Тусгай сургуулийн сурагчдын дундах урлагийн наадмын хамтлаг бүжгийн төрөлд дэд байр, мөнгөн медаль
·         А.Дөлгөөнмөрөн - БЗД-ийн Насан туршийн боловсролын төвийн сурагчдын “Алтан намар” спорт өдөрлөгт амжилттай оролцож 100 метрийн гүйлтийн төрлөөр тэргүүн байр, алтан медаль

·         Г.Тэмүүлэн - ХЗСХТЦ-ын 2018 оны “Ахиц амжилтын эзэн сурагч” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.
Манай гэр бүл нь эвсэг найрсаг харилцааг эрхэмлэж, ах нь сургаж дүү нь сонссон, эд зүйлсээ хайрлан хамгаалсан, спортлог хүүхдүүдээс бүрдсэн.
Бүлгийн багш Н.Цэрэндаваа нь ШУТИС-ийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. ХЗСХТЦ-т 2012 онд бүлэг удирдсан нийгмийн ажилтнаар ажилд орж одоог хүртэл амжилттай ажиллаж байна. “Нийгэмшүүлэх цирк” сургалтын багш , “Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйн” сургалтын сургагч багшаар мэргэшсэн. 2018 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын “Хүүхдийн төлөө” медалиар шагнагдсан.









No comments:

Post a Comment