Sunday, January 20, 2019

Гэр бүлийн цаг-Амтат зоог


Хүүхдийн төвийн 8 гэр бүл  2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэр гэртээ хоолоо хийж амтархан зооглолоо. Энэ өдөрлөгөөр хүүхдүүд багш нартайгаа хамтран хоолоо бэлдэж мөн хооллолт хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой талаар, хэрхэн зөв хооллох тухай сонирхолтой яриа өрнүүлсэн.



Энэхүү үйл ажиллагаа 2 дахь удаа явагдаж байгаа бөгөөд цаашид олон удаа зохион байгуулж хүүхдүүдийг өөрсдөө хоолоо бэлтгэж сурах анхан шатны дадал чадварт суралцуулах төлөвлөгөөтэй байна.
Жил ирэх тусам хоол хүнснээс шалтгаалсан өвчлөл нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан асуудал болж байна. Үүнтэй уялдан буруу хооллосноор өвчлөл үүсдэг талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж  зөвлөгөө өглөө.




               Бүх гэр бүлүүддээ аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment