Monday, January 21, 2019

“ТЭМЦЭЭНД МОРДЛОО”


ХБНГУ болон  Польш улсуудад зохион байгуулагдах “Белгер цом”  олон улсын хөл бөмбөгийн  тэмцээнд оролцохоор цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” багийн тамирчин хүүхдүүд маань  хүлгийн жолоо заллаа. Дунд насны багийн бүрэлдэхүүнд  Ирээдүй бүлгийн Б.Анхаа, Ж.Ерөөлт, А.Итгэлтбаатар нар маань оролцож байгаад бүлгийн хүүхдүүд, найз нөхөд, багш нар нь баяртай байна.

Сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын сурагч хүүхдүүдийг дэмжин ажиллаж, тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлж өгсөн байгууллагын удирдлага, тусламж үзүүлсэн 92-р сургуулийн хамт олон, Цэцэглэх ирээдүй ТББ, сайн дурын ажилтан Сюлин нартаа талархал илэрхийлье.
Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөөд амжилт гаргахыг хүсэн ерөөе.


No comments:

Post a Comment