Tuesday, January 22, 2019

“ИРЭЭДҮЙ” бүлгийн танилцуулга


Бидний уриа: “Эерэг хандлага Эелдэг харилцаа ”      
Бидний зорилго: Үг хэл, үйлдэлдээ анхаарч зөв хандлагатай байж, эелдэг харилцааг эрхэмлэн бие биенээ хүндэтгэе
Бидний тухай: Ирээдүй бүлэг нь 6-14 насны 9 хүүхэдтэй. Бүлгийн хүүхдүүд нь Амгалан цогцолбор сургууль, 55-р сургууль, дотоодын албан бус сургалтанд суралцдаг бөгөөд  авьяас чадвараа нээн хөгжүүлэх зорилгоор олон төрлийн секц дугуйланд хамрагдаж байна. Гэр бүлдээ эв найрамдалтай, халуун дулаан уур амьсгалтай амьдрахын тулд 7 хоног бүр хурал хийж нэг нэгэндээ үүрэг хүлээлгэсэн.
 Бүлгийн ахлагчаар Г.Баасанжаргал, ариун цэврийн даргаар  Г.Тэгшбаяр,бага ангийн хүүхэд хариуцагчаар У.Эрдэнэ-Тулга, бүлгийн эвдрэл гэмтэл хариуцагчаар О.Пүрэв-Очир нар идвэхитэй ажиллаж байна.
Бүлэг удирдсан нийгмийн ажилтанаар О.Төмөртогоо ШУТИС-ийг нийгмийн ажилтны магистрантаар төгссөн. Тус байгууллагад бүлэг удирдсан нийгмийн ажилтнаар 2015 оноос хойш ажиллаж байна.

No comments:

Post a Comment