Monday, January 28, 2019

“Нөхөрсөг” гар бөмбөгийн тэмцээн


2019 оныг Иргэдийн оролцоотой Хөгжлийг дэмжих жил болгосонтой  холбогдуулан хүүхдүүдийнхээ спортын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор олон төрөлт слортын тэмцээний эхний тэмцээн болох гар бөмбөгийн тэмцээнийг 8 гэр бүлийнхээ дунд зохион байгууллаа. Гэр бүлүүд маань багш нартайгаа хамт ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Тэмцээний аваргаар Н.Цэрэндаваа багштай Сансар бүлгийн чадварлаг хөвгүүд тэргүүлж, дэд байрыг О.Идэрмөнх багштай SMAIL бүлгийн авхаалжтай хүүхдүүд, 3-р байранд О.Бямбацэрэн багштай Нархан бүлгийн охид тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээний шилдэг довтлогчоор Б.Алтанбагана,  Шилдэг холбогчоор О.Баяндаваа, Тэгш тоглогч Г.Уранзаяа нар бусдыгаа манлайлан шалгарлаа. Спортлог чадварлаг хүүхдүүддээ дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүсье.



No comments:

Post a Comment