Thursday, January 3, 2019

“НААДАГ ШИГТГЭЭН ГАЙХАМШИГ”


Гэрэлт Ертөнц зургийн дугуйлангийн хүүхдүүд 4 дүгээр улиралд НААДАГ ШИГТГЭЭН ГАЙХАМШИГ сэдвийн дагуу, шинэ жилийн баярт зориулсан бүтээлийн үзэсгэлэнд оролцох зорилго тавин олон сайхан бүтээл урлалаа.
Наадаг шигтгээн урлал нь цаг хугацаа, тэвчээр шаарддаг бүтээл учир  сургалтын үр дүнд хүүхдүүд тогтвортой суух, анхаарлаа төвлөрүүлэх, нягт нямбай байх зан чанарыг өөртөө төлөвшүүлж, шигтгээн доторх хэлбэр дүрс үүсгэх, өнгөний уусгалт хийх чадварт суралцахаас гадна бүтээл хийх явцдаа сэтгэл зүйн тайвширлыг мэдэрдэг ач холбогдолтой юм. Мөн хүүхдүүд хийсэн бүтээлээ харж өөрөөрөө бахархах, урам зориг авч цаашид олон бүтээл хийж сурах хүсэл эрмэлзэлтэй  болсон. Тухайлбал:
·  Эмээл, бар, хос тогос, тавгийн идээ болох таван тансаг, морин хуур, сахиусан тэнгэр, далбаат завь, эвтэй 4 амьтан, гоо даль цэцэг, чоно гэх зэрэг бүтээлүүдийг урлаж нийт 25 ширхэг бүтээл хийн шинэ жилийн үзэсгэлэнд амжилттай оролцлоо.
Бүтээл хийсэн нийт хүүхдүүдээ бид  шагнаж урамшуулан авъяас чадварыг нь үнэлсэн юм.





Уран бүтээлч хүүхдүүддээ шинэ оны мэнд хүргэж авъяас чадвар нь улам хөгжин дэвшиж байхын ерөөлийг дэвшүүлье.

No comments:

Post a Comment