Thursday, January 31, 2019

Эрүүл эко орчинд амьдарцгаая

Цэцэг тарих нь агаарын бохирдлыг бууруулж, эрүүл эко орчныг бүрдүүлдэг билээ. Ийм учраас  3 гэр бүлийн охидод өдөр бүр нүүр гараа угаадаг шигээ тарьсан цэцгийнхээ навчнуудын тоос шороог чийгтэй цэвэр алчуураар арчиж, элдэв хорхойг цэвэрлэснээр цэцэг хурдан ургаж, өрөөн дэхь агаар илүү цэвэршдэг талаар зөвлөмж өгч ярилцлаа
Сайхан ургуулж, арчилсэн цэцэгс нь хүнд баяр баясгалан, инээмсэглэл, аз жаргал бэлэглэдэг. Охид ярилцлагад идэвхтэй оролцсоноор цэцэг нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж аваад хүчилтөрөгчийг ялгаруулдаг ба  ингэснээр бид эрүүл орчинд амьдарч, сурч хүмүүжин, цэцэг услах, арчлах, чийгшүүлэх аргад суралцлаа.




Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй хүүхдүүд олон болоосой.






No comments:

Post a Comment