Thursday, January 3, 2019

БИДНИЙ ТУХАЙ

Хүүхдийн төвийн охидын “Цоморлиг” бүлэг нь 04-15 насны 12 охидтой.
 БҮЛГИЙН УРИА :
          Цоморлиг цоморлиг дэлбээгээ дэлгэлээ.                       
          Цоморлиг цоморлиг хайраар дүүрлээ.
           Цоморлиг цоморлиг итгэлээр тэжээгдлээ
Манай бүлгийн хүүхдүүд “Амгалан цогцолбор” болон 55-р сургуульд суралцахаас гадна төвийнхөө дугуйлан, секцүүдэд хамрагдан оюун ухаан, авьяас чадвараа хөгжүүлэн хөгжил төлөвшил, сурлага, урлаг спортын амжилтуудыг гаргасаар байна. 
Тухайлбал: 
Н.Хүслэн - “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадмаас гоцлол дууны төрөлд 2-р байр
Г.Олзбаяр - 55-р сургуулийн 6Б  ангийн “Шилдэг сурагч”
Б.Энхзул - “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадмаас бишгүүр хөгжмийн төрөлд  багаараа 1-р байр
Э.Амарзаяа - “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадмаас үндэсний хөгжмийн хамтлагаар 1-р байр, Баянзүрх дүүргийн хөл бөмбөгийн футзалны аварга шалгаруулах тэмцээнээс багаараа мөнгөн медаль

 Ө.Анударь – Амгалан цогцолбор сургуулийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, ХЗСХТЦ-ын 2018 оны “Ахиц амжилтын эзэн” хүүхдээр шалгарсан амжилтуудыг тус тус үзүүлсэн. Манай гэр бүл нь бие биенээ гэсэн сэтгэлтэй нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө хариуцлагатай, хамтач, эвсэг гэр бүл юм.
БҮЛЭГ УДИРДСАН НИЙГМИЙН АЖИЛТАН:   Н.ЦЭРЭНСУГАР

Ø 1998 онд УБ хот БЗД -ийн 21-р дунд сургуулийг төгссөн
Ø 2002 онд МУИС-ыг Сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжлээр төгссөн

No comments:

Post a Comment