Wednesday, January 9, 2019

“Family” бүлгийн танилцуулга


    Бүлгийн нэр: “Family
Бидний уриа: “Бид зөв монгол хүүхүүд”       
Бидний зорилго: Зөв хандлага, зөв дадал хэвшилтэй, мэдлэг боловсрол, авьяас чадвар цогцолсон иргэн болж төлөвшижгөөё.
Бидний тухай: Family бүлэг нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гэр бүлийн хувилбарт үйлчилгээнд шилжсэнтэй холбогдуулан шинэ бүлэг хувиарлалтаар анх 9 хүүхэдтэй байгуулагдсан. Оны сүүлийн байдлаар хоёр хүүхэд шинээр нэмэгдэж ирээд одоо 8-16 насны 11 хүүхэдтэй байна. Бүлгийн хүүхдүүдээс БЗД-ийн Амгалан цогцолбор сургуульд 4, БЗД-ийн 92-р сургуульд 1, БЗД-ийн 55-р сургуульд 2, төвийн дотоодын албан бус сургалтанд 4 хүүхэд тус тус хамрагдаж байна. Бүлгийн даргаар Н.Баатаржав сонгогдон ажиллаж байна.
Бидний амжилтууд: Бүлэгт сурлага спорт, урлагын авьяастай олон хүүхдүүд байдаг.

Бүлгийн ахлагч Н.Баатаржав гоцлол хөгжим буюу морин хуураар дагнан хичээллэж АЦС-ийн урлагын наадамд 1-р байр алтан медаль, “Дуугаар хөгөлсөн ирээдүй” урлагийн наадамд 4-р байр эзэлсэн. Мөн төвийн үндэсний хөгжмийн “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагт гоцлол морин хуур хөгжим тоглодог.
И.Тэмүүлэн, И.Тэмүүжин нар урлаг спортын хосолсон авьяастангууд юм. Тэд Хангатайн боксын дугуйланд хичээллэдэг бөгөөд аймаг орон нутгуудад зохион байгуулагддаг тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог ба хамгийн сүүлд Булган аймагт зохион байгуулагдсан боксын тэмцээнд оролцоод ирсэн. Мөн “Дуугаар хөгөлсөн ирээдүй” урлагийн наадамд оролцож 4-р байр эзэлсэн.

О.Баяндаваа нь АЦС-ийн чөлөөт бөхийн дугуйланд хамрагддаг. АЦС-ийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс 1-р байр, алтан медаль хүртсэн. Замын-Үүд хотод зохион байгуулагдсан олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд амжилттай оролцсон. Мөн 2018 оны ХЗСХТЦ-ын “Шилдэг спортлог” сурагчаар шалгарсан зэрэг маш их амжилтуудыг гаргаад байна.

No comments:

Post a Comment