Friday, February 1, 2019

“Урлацгаая уралдацгаая”эсгий бөмбөлөг хийх тэмцээн

Чимэглэх урлалын дугуйлангаас ж:ил бүр уламжлал болгон ЕБС-ын сурагчдын амралтаар эсгий бөмбөлөг хийх уралдааныг зохион байгуулдаг билээ. Энэ жил хүүхдүүд, багш нарт зориулж эсгийгээр бөмбөлөг хийх сургалтыг бүлэг бүлэгт нь зохион байгуулж бөмбөлөгөө хийж сурсаны дараа 2019 оны 01 дүгээр сарын 28–ны өдөр төвийн нийт хүүхдүүд багш нарын дунд эсгий бөмбөлөг хийх тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион  байгуулж нийт 614 ширхэг эсгий бөмбөлөг хийж бүтээлийн санг нэмэгдүүллээ. Тэмцээний шүүгчээр хүүхдийн эрхийн ажилтан Д.Баяр-Цогт багш ажиллаж бүлгүүдийн бөмбөлөгний тоо, чанарыг харгалзан дүнгээ гаргасан ба  уралдаанд О.Идэрмөнх багштай “Smile бүлэг 1-р байр,  Ц.Болор-Эрдэнэ багштай “Тэмүүлэл” бүлэг 2-р байр, С. Энх-Оюун багштай “Нархан” бүлэг 3-р байрыг тус тус эзэллээ.
Бүлгүүд идэвхитэй, зохион  байгуулалттай, авхаалжтай оролцсон бөгөөд хүүхдүүд багш нарын тэсвэр тэвчээр, гарын ур дүйг сайжруулсан, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлсэн үр дүнтэй тэмцээн болж өнгөрлөө.







No comments:

Post a Comment