Monday, February 11, 2019

“МОНГОЛ ЁС ЗАНШИЛ”-ААР АЯЛАХУЙ ӨРТӨӨЧИЛСӨН АЯЛАЛ

Урвуулагч хэмээх шороон гахайн жилийн сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Монгол ёс заншил” өртөөчилсөн аялалыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажилгааны зорилго нь хүүхэд, өсвөр үеийхэнд үндэсний уламжлалт түүх, зан заншил, Монгол тоглоом наадгайн талаар танин мэдэхүйн мэдлэг олгох, Монгол ёс заншил, түүх, соёлоороо бахархах сэдлийг төрүүлж түгээн дэлгэрүүлэхэд оршдог билээ. Хүүхдүүд багш нарын хамт 8 өртөөгөөр аялан танин мэдэхүйн мэдлэгээ нэмэгдүүлэн, мэдлэг оюунаа уралдуулж цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй сонирхолтой өнгөрүүллээ. Энэ жилийн азын буузны эзнээр Ирээдүй бүлэг тодорлоо. Дараах өртөөнүүдээр аялаж монгол ёс заншлаасаа суралцлаа. Үүнд:

1.Хумбарай хаях өртөө
2.Морь уралдуулах  өртөө
3.Дуугүй долоо түүх өртөө
4.Шагай шүүрэх өртөө
5.Тэмээ цохих өртөө
6.Шагайн харваа өртөө
7.Мэндлэх, хүндлэх ёсон өртөө:
· Хадаг барих ёс
· Хөөрөг зөрүүлэх ёс  
8.Танин мэдэхүйн өртөө:
· Алтан хонх
· Түргэн хэллэг

Өртөөнүүдээр аялаж олж авсан мэдлэгийг нь сорих зорилготой “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнд Б.Насанжаргал 1-р байр, Б.Нямжаргал 2-р байр, Г.Зоригтбаатар 3-р байр мөн түргэн хэллэгийн тэмцээнд Б.Эрхэмбаяр 1-р байр, Г.Уранзаяа 2-р байр, Н.Хүслэн 3-р байрыг тус тус эзлэлээ.  













No comments:

Post a Comment