Thursday, January 21, 2021

Нархан бүлэг 2021 оноо амжилт бүтээлээр угтлаа

 Манай бүлгийн охид 2020 оноо амжилт бүтээлээр үдэж 2021 оноо баяр хөөр дүүрэн угтлаа. Тухайлбал Г.Аззаяа хүүхдийн төвийн “Авьяаслаг хүүхэд”, Э.Марал ном уншигчдын клубын идэвхтэн сурагч бөгөөд  Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн шагнал болох шилдэг уншигч Нацагдорж тэмдэг, нэр бүхий 5 охин азын сугалааны азтанаар шалгарч урам зориг дүүрэн хуучин оноо үдэж шинэ оноо угтацгаалаа.

Бид 2020 онд дэвшүүлсэн зорилгодоо 100 хувь хүрч, хүүхдийн төвийн “Шилдэг бүлэг”-ээр шалгарсан амжилт гаргалаа.

Бүлгийн охид болон нийт хүүхдүүддээ 2021 ондоо аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнээр бялхаж байхын ерөөл дэвшүүлье.





Monday, December 14, 2020

“БИ МОНГОЛ ХҮҮХЭД”

Монгол ёс заншил, өв уламжлалаа судалж мэдэх, эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, хөгжүүлэх. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг Монгол хүн болж төлөвшихөд туслах, Монгол хүний үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаа талаарх төсөөллийг нь олон нийтэд хүргэх зорилготой Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийт асрамж халамжийн байгууллагуудын дунд Би монгол хүүхэд сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулсан. Энэхүү уралдаанд хүүхдийн төвийн Гэрэлт ертөнц зургийн дугуйлангийн бага насны 24 хүүхэд оролцсон ба гар зургийн уралдаанд оролцсон  хүүхдүүдээс Нарханбүлгийн Э.Энхдөлгөөний бүтээл тэргүүн байранд  шалгарч өргөлмжлөлийн эзэн боллоо.

Үеийн нөхдөө үлгэрлэн дагуулж сайн хүн болон төлөвшиж байгаа хүүхэд багачуудынхаа сурах их үйлсэд нь амжилт хүсье.



“ХОТЫН СОЁЛ” ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦОЦГООЁ

Нийслэлийн 2020 оны Нэг хот-Нэг стандарт зорилтот жилийн хүрээнд Хотын соёл"-ыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх соёлтой иргэдийг төлөвшүүлэх зорилгоор хүүхэд залуусын дунд нилээдгүй олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр ажлуудын хүрээнд хүүхэд залуусыг  хотын соёлд суралцуулах олон нийтийн дунд биеэ зөв авч явж, бусдад саад учруулах үйлдэл хийхгүй байх зэрэг зөв дадал хэвшлийг олгох зорилгоор дараах соёл хүмүүжлийн ажлыг зохион байгууллаа. Үүнд:

      Хүүхдүүдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй соёлтой оролцох  дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “Ногоон гэрэл-Цагаан шугам-2020” соёл хүмүүжил, нөлөөллийн ажлыг 3 насны ангилалаар тусгайлан гарын авлага бэлтгэн, практик сургалтыг зохион байгууллаа.

      Энэхүү сургалтын гарын авлагыг “Амжилтын хөтөч” хүүхдийн өөрөө удирдах зөвлөлийн хүүхдүүдийг оролцуулж, мэдээллийг хүүхдүүд интернет, ном товхимол ашиглан бэлтгэж өөрсдөө гар бие оролцсон нь илүү үр дүнтэй байж олж авсан мэдлэг мэдээллийг бататган өөрийн болгох сайн талтай байлаа.

Замын хөдөлгөөний дүрмийг жүжигчилсэн тоглолтоор үзүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэн, тест эвлүүлэн мэдлэгийг бататгасан нь үр дүнтэй боллоо.